Бурхан багш бол эрхэн хоёр шавьтай байжээ. Манай Монгол оронд голдуу 2 шавьтай нь хамт бүтээн тахидаг.

Богд гэдэг үг чухамдаа ямар үг вэ? Энэ үгийн гарлын тухай маш олон таамгууд бий. Хүн бүр л өөр өөрсдийнхөө ухсан мэдсэн сэрсэн ухаанаараа тайлбарладаг.

1716 онд буюу одоогоос яг 300 жилийн өмнө “Арван зүгийн эзэн ачит богд Гэсэр хааны тууж” Бээжин хотод монгол хэлээр модон бараар хэвлэгдэн гарав. Тэр үедээ нэлээн олон ч тоотой хэвлэсэн болов уу? Ямартай ч монголчууд амьдардаг бүх газар нутагт, монгол үсэг уншдаг бүх хүнд хүрсэн гэж хэлж болно.

Одоогоос бараг 1000 жилийн өмнө юм даа. Төвд бол харанхуй гуу жалга байлаа. Төвдийн нэгэн номд дуртай Бром хэмээх хүн Энэтхэг хүрч, эрдэм номоороо дөрвөн зүг найман зовхист суу алдар нь түгсэн Адишагийн гэгээнтэй уулзаж, эх нутагтаа урьж, ном тавих заллага айлдав.

”Мацагчин” бол талбирал юм. Залбирвал талбирдаг, зажлавал зөөлөрдөг гэдэг энэ. Чихнү чимэг болугсан аялгуу сайхан монгол хэлний минь чимээгүй мартагдаж байгаа нэг үг. Нэг утга.

Хагас галзуу, хагас гэмт хэрэгтэн, хагас төрийн албан хаагч нарын хүчтэй эсэргүүцэл, заналхийлэл байгаа ч гэсэн СОЁЛ-ын алдагдсан боломжуудынхаа тухай үргэлжлүүлэн бичихээр шийдлээ. Та ч гэсэн уншихынхаа өмнө валидолоо давхарлаад уучих. Юмыг яаж мэдэхэв.

Гэв гэнэт Монгол Улс хагас галзуучуудаар дүүрэв. Тэдэнд зориулж 1000 “Шар хадны эмнэлэг” нээж, 100 000 сэтгэл судлаач, эмгэг засалч ажиллаад ч нэмэргүй.

"Замбутивийн дэлгэр номлол" хэмээх бүтээлдээ Миндол номун хаан Монгол болоод Манжийн тухай ингэж бичсэн байна. Маш сонирхолтой ийм нэгэн номыг унших өдөр үтэр ирэх болтугай.

"Замбутивийн дэлгэр номлол" хэмээх бүтээлдээ Миндол номун хаан Монгол болоод Манжийн тухай ингэж бичсэн байна. Маш сонирхолтой ийм нэгэн номыг унших өдөр үтэр ирэх болтугай.

”Газар бол улсын үндэс” гэдэг үг хэзээ ч үнэ цэнэтэй байсаар байгаа. Бидний өвөг дээдэс хөмөрсөн тогоонд ”харанхуй бүдүүлэг байсан” гэдэг түүх бичлэг аяандаа хоцрогдож байна.

Тун удахгүй Бурхан Халдун уулын тахилга болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Богд хаан уулын тахилгын бичгүүдээс нийтэллээ.

Богдын хүрээний магтаал

Энэхүү магтаалыг тун удахгүй хэвлэгдэн гарах ”Монголын Төвд судлалын цуврал”-ын XVI боть ”Газрын шинж оршивой” номоос редакторын зөвшөөрөлтэй оруулав. Богд уулаа аварцгаая.

Сотеби, Кристи гээд дэлхийн томоохон дуудлага худалдаанаас төдийгүй, энгийн иргэд ч хуучин хувцас гутлаа зардаг www.ebay.com худалдааны сайтаас ч Монголын соёлын өвийг үнэ хаялцуулан арилжиж буйг төвөггүй харж болно.

Сайн уу? Сайд аа. Мөрөөдсөөр л сууна уу? Шат ахиж хаан сууж болно оо. Ажил хийх хэрэгтэй.

Боорчийн талын барьяа

”Хэрлэнгийн барьяа” гээд нэг сайхан уртын дуу байдаг билээ. Бүгчим халуунд сонсоход, сэрүү таттал сэнхийлгэдэг ид шидтэй дуу. Ганцхан надад ингэж сонсогддог юм болов уу? гэвэл үгүй. Ази, европ, хар, шар, цагаан арьстай ямар ч байсан чихтэй хүн болгонд ингэж л мэдрэгддэг гайхамшиг.

Ачаалж байна ...